Хятадад одоогоор хяналтын камер ашиглахыг зохицуулах тусгай хууль тогтоомж байдаггүй боловч хяналтын камер нь иргэдийн өдөр дутмын амьдралд байнга оролцож байдаг. Хүмүүс гудамжаар гарахдаа, худалдааны төвд орох, ресторанд хооллох, хоолны самбар үзэх зэргээс гадна автобус, сургууль зэрэг нь байнгын камерийн хяналтан доор байдаг. Хятад улс 2019 оны байдлаар 349 сая хяналтын камер суурилуулсан гэсэн судалгаа байдаг байна.
2020 онд коронавирусын халдвар гарсанаар Хятадад хяналтын камерийг хэд дахин нэмэгдүүлж байгаа юм байна. Гэртээ хөл хорионд байгаа иргэдийн гэрийн хаалган дээр суурилуулж байгаагаас гадна зарим нөхцөлд гэр дотор нь ч суурилуулж байгаад нь зарим иргэд дургүйцлээ илэрхийлж байгаа аж.
Хятад улс дижитал "эрүүл мэндийн код" системийг ашиглан хүмүүсийн хөдөлгөөнийг хянах, хэн нь хорио цээрийн дэглэмд хамрагдах ёстойг шийдэж байна гэж СNN мэдээлжээ. Гэрийн хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн удирдлагууд хяналтын камер ашиглахыг хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь вирус тархахаас сэргихйлэхээс гадна боловсон хүчний зардлыг хэмнэнэ мөн зарим ажилчдын эрүүл мэндийн аюулгүй байдлыг ч хамгаалах юм хэмээн тэд мэдэгджээ.
Дэлхийн өнцөг булан бүрт засгийн газар хөл хорионд байгаа хүн орон байраа орхих эсэхийг хянахын тулд бага интрузив технологи нэвтрүүлсэн. Жишээлбэл, Хонконгт хоёр долоо хоногийн хугацаатай гэрийн хорио цээрийн дэглэмд орсон хүмүүст электрон бугуйвч зүүж өгсөн бөгөөд үүнийг ухаалаг гар утасны аппликэйшнтэй холбож, орон сууц эсвэл зочид буудлын өрөөнөөсөө гарвал хяналтын байгууллагад дохио ирэхээр болгосон байна. Өмнөд Солонгос GPS ашиглан байршлыг хянах апп ашигладаг бөгөөд хүмүүс хорио цээрийг зөрчвөл дохио илгээдэг аж. Өнгөрсөн сард Польш нь хорио цээрийн дэглэмд байгаа хүмүүст хяналтын ажилчдад гэртээ байгаагаа мэдэгдүүлэхийн тулд selfies явуулах боломжтой программыг ашигласан байна.