Энэ журмын зорилго нь дэлхий дахинд үүсээд байгаа цар тахал буюу коронавируст халдвар тархсан онцгой нөхцөл байдлын улмаас улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж, байгууллагын орлого буурч, үйл ажиллагаа нь доголдож байгаатай холбогдуулан нийт аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийг дэмжихэд оршиж байгаа юм
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2020 оны 4-9 дүгээр саруудын аль нэг сард өмнөх оны мөн үеэс буурсан нь татварын тайлан, татварын төлбөрийн баримтаар баталгаажсан бол “үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан” гэж үзэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх юм байна. Нийгмийн даатгалын хөнгөлөлтийн хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл байх юм.
Энэ журмын дэлгэрэнгүйг доорхи линкээр орж үзнэ үү
https://www.legalinfo.mn/annex/details/10964?lawid=15274&fbclid=IwAR0_e_POrFjsFThu3F8bSn5jrzTO7QEgbOI2AGiyTLQGUieukjbVO8wcpPI