Гадаад мэдээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун амьд үрэгдсэн үү?

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун амьд үрэгдсэн үү?
Өмнөд Солонгос Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндийн талаархи янз бүрийн таамаглалуудыг няцааж түүнийг "амьд байгаа" гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Инийн гадаад бодлогын дээд зөвлөх Мун Чен Ин CNN-д  ярилцлага өгөхдөө Ким Чен Ун амьд байгаа. Тэр Вонсан мужид 4-р сарын 13-наас хойш байгаа бөгөөд  одоогоор сэжигтэй хөдөлгөөнүүд илрээгүй байна хэмээсэн байна.
Тэрээр 4-р сарын 15-нд өвөөгийнхөө төрсөн өдрийг тэмдэглэхээр очоогүйгээс болоод дэлхийн хэмжээнд олон таамаглалууд гарч ирсэн билээ.   
АНУ-ын албаны хүн, "мэс засал хийсний дараа Ким хүнд аюултай байдалд байна" гэсэн мэдээллийг тагнуулын байгууллага хянаж байна гэж долоо хоногийн эхээр CNN-д  мэдээлсэн. АНУ-ын өөр нэг албан тушаалтан Даваа гарагт CNN-д хэлэхдээ Кимийн эрүүл мэндийн талаар санаа зовж буй зүйлүүд нь үнэн боловч хэр ноцтой байгааг нь мэдэхгүй байна хэмээжээ.
Үүний дараа Хойд Солонгост төвлөрдөг Өмнөд Солонгост төвтэй Daily NK нэртэй онлайн сонины мэдээлснээр Ким "хэт их тамхи татах, хэт таргалах, хэт их ажилласнаас болж зүрх судасны мэс засал хийлгэсэн" гэсэн мэдээлэл гарчээ. Ким. одоо Хянсан мужийн нэгэн хотхонд эмчилгээ хийлгэж байгаа гэж нэмж мэдээлсэн юм.
 Мөн удирдагчийн биеийн байдал сайжирсан түүнийг эмчилж байсан эмнэлгийн ихэнх баг 4-р сарын 19-нд Пхеньянд буцаж очсон бол зарим нь түүний биеийн байдлыг хянахаар үлдлээ гэж уг мэдээллийн сайтад мэдээлжээ.
Ням гарагт Хойд Солонгосын төрийн сонин Родонг Синмун хэлэхдээ Ким Хойд Солонгосын Самжиён хотыг засахад тусалсан ажилчдад талархал илэрхийллээ хэмээн мэдээлсэн.
Хойд Солонгос нь удирдагчаа тойрсон аливаа мэдээллийг хатуу хянадаг бөгөөд улс орны дотор түүнд бараг л бурхан шиг ханддаг.
Хойд Солонгос чөлөөт хэвлэлгүй учир төрийн бодлого орсон мэдээ мэдээлэл байнга цацагддаг нь дэлхийн хэмжээнд тэдний хэвлэлээр гарч буй мэдээлэл үнэн зөв гэдэгт эргэлзэхэд хүргэдэг юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хойд Солонгос БНХАУ-аас эмч мэрэгжилтэнгүүдийг урьж ажиллуулж байгаа гэсэн мэдээлэл байгаа нь түүнийг амьд мэнд байгааг баталсан үйл явдал болжээ.