Гадаад мэдээ

Францад чинээлэг иргэдийн дунд коронавирусын урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн нь иргэдийн дунд үймээн самуун үүсэх шалтгаан болжээ.

Францад чинээлэг иргэдийн дунд коронавирусын урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн нь иргэдийн дунд үймээн самуун үүсэх шалтгаан болжээ.
4-р сарын 21-н Парисын хойд захын хороолол болох Виленеув-ла-Гареннад болсон мөргөлдөөний улмаас үүссэн гал одоо хүртэл унтраагүй байна.Энэ үймээн нь төр засаг болон цагдаагийнхан иргэдийг ялгаварлан гадуурхаж харьцаж байна гэж иргэд үзсэнээс үүдэлтэй аж.
Үймээн гарах гол шалтгаан нь цагдаагийн ажилтан мотоциклтой хүнийг хажуугаар нь өнгөрч байхдаа машиныхаа хаалгыг онгойлгож хөлийг нь хугалсанаас болсоноос гадна францын эрх баригчид коронавирусын оношлогоо зарим иргэдэд хийж байгаа тухай мэдээлсэнээс үүдэлтэй аж. Тэд ядуу иргэдэд оношлогоо хийхгүй баян чинээлэг иргэдэд оношлогоо хийж байна хэмээн үзсэнээс байдал улам хурцадсан байна.
Францад гудамжны үймээн самуунтай зэрэгцэн Covid 19 вирусын халдварын тоо нэмэгдэж нас баралт ч өсөж байгаа юм.  
Коронавирусын дэгдэлтийн улмаас тогтоосон хөлд хорио францын ажилчин ангийн гэр бүлийн амьжиргаанд хүндээр тусаж байгаагаас гадна эдгээр хүмүүс нь гэрээсээ ажиллах боломжгүй кассчин, хүргэлт хийдэг хүмүүс, шуудан зөөгч зэрэг биеэр гүйцэтгэх ажил хийдэг учир өвчинд ихээр өртөж байна.  
Одоогийн байдлаар Францад 120,000 халдвар авсан иргэн бүртгэгдээд байгаа бөгөөд 22000 гаруй хүн нас баржээ.
Францын Дотоод хэргийн сайд Кастанер иргэд өвчний эсрэг засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд  хариуцлагатай хандах ёстой. Бид иргэдээ хамгаалах үүрэгтэй тул үүний төлөө зарм хатуу шийдвэрийг гаргах шаардлагтай. хэмээн мэдэгдсэн бол баячуудад урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн хэмээн шүүмжүүлээд байгаа Сент-Тропез хотын дарга Жан-Пьер Вашингтон Постад хэлэхдээ эмнэлгийн байгууллага зөвхөн вирусын халдвар авсан хүмүүсийн дархлааны түвшинг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэн нэгэн өвчтэй эсэхийг тодорхойлохын тулд  шинжилгээ хийгээгүй  эмнэлзүйн туршилтанд зориулж цусны шинжилгээ хийсэн гэжээ. Тэрбээр хөл хорио цуцлагдсаны дараа бүх иргэдэд дархлаа оношлох шинжилгээ хийлгэх болно гэж амлав.
Судлаачид Францийн энэ хямралын дараа нийгмийн тэгш бус байдал цар тахлын үеэр урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илэрч байна. Ирээдүйд үүнээс бид сургамж авч нийгмийн тэгш бус байдлыг арилгах тал дээр асар их ажил хийх хэрэгтэйг ухааруулж байна хэмээн мэдэгджээ.