Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зарим өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний гаалийн татвар, нэмэгдсэн өртөгийн албан татварыг тэглэнэ гэж мэдэгдлээ. Тэрээр цагаан будаа, улаан буудай, элчин чихэр, ургамлын тос гэх мэт өргөн хэрэглээний бараануудын татварыг тэглэглэхээр хуулийн төсөл оруулахаар төлөвлөжээ. Хуулийн төслийн энэ хаврын чуулганаар өргөн барих юм.
Covid 19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ эхэлсэн үеэс энэ төрлийн татварыг 2 сар хойшлуулах шийдвэр гаргасан нь хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгсөн хэмээн тэрээр онцолсон.
Үүнээс гадна өргөн хэрэглээний бараа болон хаврын тариалалт, дотоодыг гурилын үйлдвэрлэлд шаардагдах бүтээгдэхүүнийг гаалийн албан татвар, импортын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болсон байна.