Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг 3,2 тэрбум төгрөгөөр өөрчлөн тохижуулахаар өчигдөр ажил нь эхлээд байна. Нийслэлийн засаг даргын захирамжаар хийгдэж байгаа энэ ажлыг нийслэлийн өмчит Хот тохижилтын газар хийхээр ажилдаа орсон.
Энэ орчныг ОХУ-ын жишигт нийцсэн усан оргилуур, дугуйн зам, нийтийн бие засах газар бүхий ногоон байгууламж болгон засахаар төлөвлөжээ. Хуучин цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг усгахгүйгээр өөр газар шилжүүлэн суулгаж ашиглах юм байна. Энэ ажлыг 2 сарны хугацаанд гүйцэтгэж бүрэн ашиглалтанд оруулна гэж Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээллээ.