Нийгэм

Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зардлыг танахгүй байхыг анхаарууллаа.

Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зардлыг танахгүй байхыг анхаарууллаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зарим аж ахуйн газрууд хөдөлмөр аюулгүй ажиллагааны зардлаа танаж байгаагаас үйлдвэрийн осол ихээхэн гарч байгааг онцоллоо.  
Өнөөдөр дэлхий дээр нэг өдөрт дунджаар 7500 орчим хүн үйлдвэрлэлийн ослоос болж амь насаа алддаг гэсэн судалгаа бий. Манай улсад жилд дунджаар 300 орчим үйлдвэрлэлийн осол аваар гардаг нь тогтоогдоод байгаа. Бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй нуун дарагдуулж байгаа олон хэргийг нэмбэл энэ тоо нилээдгүй өснө гэж судлаачид үздэг.
Осол аваарыг зөвхөн уул уурхай, хүнд салбарт гардаг гэж ойлгож болохгүй юм . Иргэдийн ажилдаа явах, буцах замд ч тохиолдож болно. Гаднаас нь харахад шил толь болсон байшинд сууж байгаа оффисын ажилтнуудад ч тохиолдож болох зүйл. Агааржуулалтын дутагдлаас болж эмэгтэйчүүдэд төрөхийн хүндрэл үүсч байна. Хүүхэд нь тархины даралттай төрж байна. Энэ бол дам эрсдэл гэсэн үг. Манай улсад нийгмийн эрүүл мэндийн судалгаа хангалтгүй байгаагаас хэдэн хүн ямар нөхцөл байдлын улмаас өвчлөөд байгаа нарийн учир шалтгааныг тогтоож чадахгүй байна.. Олон хүмүүс мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөр хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвараа алддаг.
Мөн аливаа хүн хөдөлмөр эрхэлж байгаад ажлын байрандаа амь насаа алдсан тохиолдолд менежментийн тогтолцоо 98 хувь буруутай бөгөөд менежментийн тогтолцоо нь удирдлагатай шууд холбоотой байдаг аж.
Холбогдох хуульд зааснаар аж ахуйн нэгжүүд нийт төсөвт  өртгийн 1,5 хувийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зарцуулах ёстой байдаг байна.