Нийгэм

Хавдрын улмаас жилд дунжаар 3500-4000 хүн нас барж байна

Хавдрын улмаас жилд дунжаар 3500-4000 хүн нас барж байна
Иргэд хорт хавдраар өвчилсөнөө мэдэлгүй эрт оношлуулахгүй байгаа нь  амь насаа алдах шалтгаан нь болсоор байна. Хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх бүрэн боломжтойгоос гадна эрүүл мэндийн даатгалын сангаар хавдрын хими эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг.
Гэвч хамгийн эрэлттэй үр дүн сайтай эмчилгээ гэгдэх “Хавдрын бай” эмчилгээ манай улсын даатгалын санд одоогоор хамрагдаагүй байгаа юм байна. Энэ эмчилгээг хавдартай хүмүүс 16-17 удаагийн давталттай хийлгэх ёстой аж.
Манай улсад элэгний хорт хавдар хамгийн их тархалттай нь тогтоогдсон байдаг.

Элэгний хорт хавдар нь амьдарлын буруу хэвшлээс үүдэлтэйгээр ихэвчлэн үүсдэг байна. Иймээс эмч судлаачид иргэдэд зөв хооллолт , хөдөлгөөн гэх мэт амьдралын зөв хэвшлийг өдөр дутамдаа хэрэгжүүлж амьдрахыг зөвлөдгөөс гадна  урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж байхыг анхааруулж  байна.