Нийгэм

Өнөөдөр сайжруулсан түлштэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлыг буулгалаа

Өнөөдөр сайжруулсан түлштэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлыг буулгалаа
Өнөөдөр сайжруулсан түлштэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлыг буулгалаа
Түүхий нүүрсийг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолын  хүрээнд  нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, агаарын бохирдолтой тэмцэх хэлтэс зэрэг байгууллагын 9400  албан хаагчид  ажилласан байна.
Нийслэлийн онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга , дэд хурандаа Г.НЭРГҮЙ:
Дараа жил Нийслэлийн 9 дүүрэг  сайжруулсан шахмал түлш хэрэглэх учраас бэлтгэл ажилдаа орсон.  Цаашид шахмал түлшний хэрэглээг улам өргөтгөх учраас  иргэд зуух яндангийн бүрэн бүтэн байдал, зуунхны агаар сэлгэлтийг зөв хийх, зөв галлаж сурах тал дээр анхаарах хэрэгтэй.  
Энэ жил агаарын бохирдлыг  55 хувиар бууруулж, нарын ширхэгт тоосонцор  pm2,5 , мөн    бүдүүн ширхэгтpm 10 хэмжээтэй тоосонцор   50 орчим хувиар буусан байна.
Олон улсын агаарын чанарын индексээр энэ жил манай улсын  агаарын бохирдол хэвийн цэвэр гэсэн үзүүлэлттэй гарчээ.  
Сайжруулсан түлшний үйлдвэр шинээр баригдаж байгаа учраас түлшний хомсдол үүсэхгүй, гэж тооцож байна.  Цаашид  агаарын бохирдлыг илүү бууруулахын төлөө хамтдаа хичээхийг   иргэддээ уриаллаа