Нийгэм

МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН XX ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН XX ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Улаанбаатар хотод Монгол бичгийн улсын XX олимпиад амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус олимпиадад орон нутаг, нийслэлийн нийт багш, сурагчид хичээнгүй бичиг, хурдан уншлага, зохион бичлэгийн төрлөөр өрсөлдсөн байна. Мэргэжлийн багш болон 12 дугаар ангийн сурагчдын ангиллаар эхний байр эзэлсэн оролцогчдыг тодруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулжээ. Энэ удаад олон жилийн туршлагатай багш нар оролцсон нь тэмцээний өрсөлдөөнийг улам өндөр болгосон байна.