Сингапур улсын технологид суурилсан өдөрт 4 тонн органик бордоо боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг "Эмээлт" захын орчимд байгуулж, ашиглалтад оруулжээ.
Дэлхий дахинд органик хаягдлыг дахин боловсруулж, бордоо болгон ашиглах чиг хандлага эрчимжиж байгаа бол Монгол Улсад малын гаралтай түүхий эдийн тодорхой хэсэг хаягдаж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байсаар байна. Судалгаагаар Монгол Улсад газар тариалангийн салбарт жилд 100 мянга гаруй тонн бордоо шаардлагатай байдаг ч одоогоор үүний 20 орчим хувийг л ашиглаж байна. Энэ нь цаг уурын нөхцөл болон тариаланчдын санхүүгийн боломжтой холбоотой аж.
"Эмээлт" малын захаас өдөрт дунджаар 7 тонн орчим малын гаралтай хаягдал гардаг. Уг үйлдвэр эдгээрийг түүхий эд болгон ашиглаж, биотехнологийн аргаар боловсруулан дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх боломжтой юм. Компанийн зүгээс цаашид био хаягдал боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутагт сүлжээ хэлбэрээр байгуулах, тахианы ферм болон хүнсний үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.Тус үйлдвэр нь хоол хүнсний хаягдал, мал аж ахуй болон шувууны аж ахуйн гаралтай био хаягдлыг 16 цагийн дотор органик бордоо болгон хувиргах технологи нэвтрүүлсэн байна. Мөн үйлдвэрлэсэн бордоо нь өвчин үүсгэгчгүй, үнэргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко гэрчилгээтэй юм байна.