Гадаад мэдээ

ПОПЫН ХААНЫ ТУХАЙ “МАЙКЛ” КИНО НЭЭЛТЭЭ ХИЙСЭН ДАРУЙДАА АШИГ ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛЛЭЭ

ПОПЫН ХААНЫ ТУХАЙ “МАЙКЛ” КИНО НЭЭЛТЭЭ ХИЙСЭН ДАРУЙДАА АШИГ ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛЛЭЭ
Попын хаан Майкл Жексоны амьдралын талаар өгүүлэх “Майкл” кино 4-р сарын 24-ний өдөр дэлхийн нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогоороо тэргүүллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Майкл” кино 217 сая $-ын орлого олжээ.
Майкл Жексоны тухай кинонд попын хааны дүрийг дуучны үеэл Жаафар Жексон бүтээсэн юм.
Нэр алдартнуудын талаарх байопик кинонуудаас Рами Малекийн гол дүрийг нь бүтээсэн Фредди Меркьюрийн тухай “”Богемын рапсоди”, 2018 онд нээлтээ хийсэн эхний 7 хоногтоо 124 сая долларын ашиг олж саяхныг хүртэл хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтыг тэргүүлж байжээ. Тэгвэл “Майкл” кино эхний 7 хоногтоо 217 сая $-ын ашиг олж дээд амжилтыг эвдсэн байна.