Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Өдөрлөгөөр хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй хүргэж, зарим төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм. Мөн орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой асуудлаар мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгнө. Өдөрлөг 10:00–17:00 цагийн хооронд үргэлжилнэ.