Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциациас “Цемент экспо 2026” форумыг 2026 оны 5 дугаар сарын 8-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн форум “Тогтвортой өсөлт — Үйлдвэрлэл ба логистикийг холбох нь” сэдвийн хүрээнд болж, цементийн үйлдвэрлэлээс гадна тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг хөндөнө. Мөн хэлэлцүүлгээр байгальд ээлтэй технологи, нүүрстөрөгч багатай үйлдвэрлэл, тогтвортой санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэх юм. Тус форум нь салбарын оролцогчдод туршлага солилцох, шинэ технологитой танилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгоно.