Эдийн засаг

ОЮУ ТОЛГОЙН 2026 ОНЫ I УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН ГАРЛАА

ОЮУ ТОЛГОЙН 2026 ОНЫ I УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН ГАРЛАА
Тайлант хугацаанд нийт 2.2 их наяд төгрөгийг татвар, хураамжид төлсөн байна. Дотоодын худалдан авалт, цалин, татвараар дамжуулан 4 их наяд төгрөгийг эдийн засагт оруулсан нь өдөрт дунджаар 43.3 тэрбум төгрөгийн эргэлт бий болгожээ. Нийт 738 ханган нийлүүлэгчийн 536 нь дотоодынх, мөн дотоодоос худалдан авалтын 85 хувийг бүрдүүлжээ. Үйл ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт мах боловсруулах үйлдвэр барих, орон нутгийн хөгжлийн сангуудаар дамжуулан боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх ажлууд эхэлсэн байна. Байгаль орчны хувьд ашигласан усны 86.4 хувийг дахин ашиглаж, 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт 226 тэрбум төгрөг төлжээ. Мөн “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд нийт 36.4 сая мод тарьж ургуулсан байна. Үйлдвэрлэлийн үзүүлэлтээр гүний уурхайн зэс, алтны олборлолт шинэ дээд амжилт тогтоож, төлөвлөгөөгөө 10 гаруй хувиар давуулан биелүүлжээ.