Иргэд нийтийн тээврээр зорчихдоо хоёр өөр төхөөрөмжид карт болон утсаараа QR код уншуулдаг байсан бол системд шинэчлэл хийж бүх төлбөр төлөх сувгуудыг нэг төхөөрөмжид уншуулдаг болгох системийн шинэчлэлийг хийж байгаа аж. Энэ хүрээнд U-Money картыг гар утсаараа цэнэглэж болохгүй байх, төхөөрөмжид уншихгүй, дамжин суухад үйлчлэхгүй, картын дугаар буруу байна гэх асуудал үүсэж байгааг иргэд хэлж байгаа юм. Энэ талаар Улаанбаатар смарт карт компаниас тодруулахад, "Нийтийн тээврийн үйлчилгээнд U-Money картыг 2015 оноос нэвтрүүлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 5 сая орчим карт борлуулагдсан байна. Тиймээс энэ бүх картын дугаарыг шинэ системд таниулахад хугацаа орж байгаа учир U-Money карт уншихгүй, цэнэглэж болохгүй байгаа асуудал үүсэж байгаа. Системийн шинэчлэл ирэх долоо хоногоос дуусах бөгөөд системийн шинэчлэлийн хүрээнд иргэд суухдаа картаа уншуулаад буухдаа картаа уншуулах шаардлагагүй болж байгаа. Харин банкны картаар үйлчлүүлэхэд дамжин суулт үйлчлэхгүй" гэж “Улаанбаатар смарт карт” компанийн хэлтсийн дарга С.Гэрэлт-Од хэллээ.
Шинэчлэл хийж байх хугацаанд карт уншихгүй, цэнэглэхгүй байгаа тохиолдолд Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарт болон Улаанбаатар смарт картын 70151289 дугаарт залгаж асуудлаа шийдүүлэх боломжтой ажээ.
Системийн шинэчлэл хийж дууссаны дараа иргэд хуучин U-Money картаа шинэ төхөөрөмжид уншуулаад зорчих боломжтойгойгоос гадна дөрвөн удаагийн дамжин суулт хэвээрээ юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудын хөнгөлөлтийн карт хуучин журмаар үйлчлэх бөгөөд нэг өдөрт дөрвөн удаа дамжин суулт үнэгүй хэвээрээ байна гэдгийг хэлэв.
Мөн иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ гар утсандаа UBCARD аппликэйшн татаад QR уншуулаад явах боломжтой. Уг аппликэйшнээр үйлчлүүлэхэд мөн дөрвөн удаа үнэгүй дамжин суух боломжтой юм.