Үндэсний аудитын газар “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийхэд нийт 43 тэрбум төгрөгийн дүнтэй 27 зөрчил илэрсэн байна. Үүнээс 69.9 сая төгрөгийн зөрчилд хоёр төлбөрийн акт тогтоож, 40.9 тэрбум төгрөгийн зөрчилд 13 албан шаардлага, нэг хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлж, 2.9 тэрбум төгрөгийн зөрчилд 11 зөвлөмж өгчээ.
Тайланд дурдсанаар компанийн нийт зардал 62.2 тэрбум төгрөг, үүнээс удирдлагын зардлыг 30.9 тэрбум төгрөг гэж тэмдэглэжээ. Түүнчлэн 18.2 тэрбум төгрөгийг цалин, нэг тэрбум төгрөгийг томилолт, 904 сая төгрөгийг хурал, зөвлөгөөн, 534 сая төгрөгийг зар сурталчилгаанд зарцуулсан гэж тайланд дурджээ. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах 280 сая төгрөгийн төлөвлөгөөг 200 сая төгрөгөөр хэтрүүлсэн гэж Аудитын байгууллага дүгнэсэн байна.
“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн аудитын тайланд гэрээний тоо, дүнгийн мэдээлэл дэлгэрэнгүй байгаа ч “Шилэн данс”-нд тусгасан байдал нь хангалтгүй байгаа юм. Түүнчлэн тус компанитэй гэрээ байгуулсан 41 байгууллагаас дөнгөж дөрвийнх нь мэдээлэл орж, тус бүр 9.8 сая төгрөгийн гэрээ бүртгэгдсэн гэж тайланд тэмдэглэжээ.