"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.
Бэлтгэлээ урьдчилан хангаарай:
Бэлтгэлээ урьдчилан хангаарай:
- Марафонд оролцохоос өмнө тогтмол гүйлтийн бэлтгэл хийж, биеийн тэсвэрээ нэмэгдүүлэх нь чухал. Алсын зайд аажмаар дасгал хийж, биеэ гүйлтийн ачаалалд бэлтгээрэй.
- Гүйлтийн гутал, хувцас нь таны гүйлтийн тав тух, гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Бэлтгэлдээ өмсөж дассан, биед эвтэйхэн гутал, хувцсыг сонгоорой.
- Гүйлтийн явцад хэт ядрах, өвдөх, толгой эргэх, зэрэг шинж илэрвэл хурдаа багасгах эсвэл түр амрах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжийн цэгт хандана уу.
- Гүйлтийн явцад биеийн шингэний тэнцвэр маш чухал. Маршрут дагуу байрлах усны цэгүүдээс тогтмол ус ууж, биеийн шингэнээ нөхөөрэй.
- Гүйлтийн эхэнд хэт хурдан эхлэх нь богино хугацаанд ядраах эрсдэлтэй. Өөрийн бэлтгэлд тохирсон тогтвортой хэмнэлийг барих нь барианд амжилттай хүрэхэд тусална.
- Нартай өдөр гүйх үед нарны тос түрхэх, малгай өмсөх зэрэг нь биеэ хамгаалахад тусална. Цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслах нь чухал.
- Мөн энэхүү Улаанбаатар марафоны үеэр дараах зах, худалдааны төвүүд амарна
