Сүхбаатарын талбайгаас Сэлбэ хот чиглэлд аялах “Selbe City Tour” автобус маргаашнаас эхлэн өдөр бүр 11:00 болон 14:00 цагт иргэдэд үйлчлэхээр болжээ. Энэхүү аялал нь Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын мэдээллийг иргэдэд ил тод хүргэх зорилготой юм. Маршрутын дагуу, амины орон сууцны бүс, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон нийгмийн үйлчилгээний байгууламжууд, Дамбадаржаа дулааны станц, Сэлбэ дэд станц зэрэг төслүүдийн явцтай танилцана. Мөн 8.575 айлын орон сууц, 58 га ногоон байгууламж, дэд бүтцийн төлөвлөлтийг танилцуулах юм.