Нийгэм

ДХИС-ИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН НЭГДЭН 200 ГАРУЙ ШИЛМҮҮСТ “ШИНЭС” МОД ТАРИЛАА

ДХИС-ИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН НЭГДЭН 200 ГАРУЙ ШИЛМҮҮСТ “ШИНЭС” МОД ТАРИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн  5 болон 9-р сарын бямба , ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хан-Уул дүүргийн “Түргэний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарих өдөрлөг зохион байгуулав. Мөн энэ өдөрлөгт ДХИС-ийн багш, албан хаагч, сонсогч, суралцагчид оролцож 200 гаруй шинэс мод тарьлаа.  Мод тарих нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах , ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх , экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой тул энэхүү мод тарих үйлсэд төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн ,аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.