Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тэмцээнд 26 орны нийт 248 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин буй нь тэмцээний чансааг илтгэнэ. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эмэгтэй Их мастер Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ эмэгтэй Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эмэгтэй ОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авах юм.
ТЭМЦЭЭНД:
Их мастер (GM) – 34
Эмэгтэй их мастер (WGM) – 12
Олон улсын мастер (IM) – 51
Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
FIDE мастер (FM) – 32
Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
FIDE дэд мастер (CM) – 5
Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13 оролох юм байна.
ТЭМЦЭЭНД:
Их мастер (GM) – 34
Эмэгтэй их мастер (WGM) – 12
Олон улсын мастер (IM) – 51
Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
FIDE мастер (FM) – 32
Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
FIDE дэд мастер (CM) – 5
Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13 оролох юм байна.