ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жинпины урилгаар Хятад улсад албан ёсны айлчлал хийж байна. Путин 5-р сарын 19-ний орой Бээжин хотноо хүрэлцэн ирж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийг Хятадын гадаад хэргийн сайд Ван И тэргүүтэй албаны хүмүүс угтан авна.
Владимир Путины хувьд Хятад улсад хийж байгаа албан ёсны айлчлал нь 2026 он гарснаас хойшхи гадаад улс оронд хийж байгаа анхны айлчлал төдийгүй Хятад, Орос хоёр улсын хооронд найрсаг сайн хөршийн гэрээ байгуулсны 25 жил, стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны 30 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог байгаа юм.
Айлчлалын албан ёсны арга хэмжээ 20-ны өдөр Тяньаньмэний талбайд ОХУ-ын ерөнхийлөгчийг угтан авах төрийн арга хэмжээгээр эхэлнэ. Үүний дараагаар Ардын Их Хурлын Танхимд Путин Ши Жиньпин нарын нүүр тулсан яриа хэлэлцээ эхэлж, улмаар өргөтгөсөн уулзалтууд үргэлжилнэ.