ОХУ-ын тэргүүн БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээсээ өмнө Хятадын ард иргэдэд хандан видео илгээлт хүргэж, түүндээ ард түмнүүдийн уламжлалт найрсаг харилцааг онцоллоо.
Путин айлчлалтай холбоотой мэдэгдэл, байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжлал ёсоор дамжуулалгүй, харин видео илгээлт хэлбэрээр Хятадын ард түмэнд хандан хийсэн нь айлчлалын нэгэн онцгой хэсэг болж чадлаа.
ОХУ-ын тэргүүн Хятадын ард түмэнд хандсан видео илгээлтдээ Орос, Хятадын харилцаа өнөөдөр түүхэндээ байгаагүй хамгийн дээд түвшинд хүрснийг онцолсон байна. Хоёр улс улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбарт харилцаагаа идэвхтэй өргөжүүлж, хүмүүнлэгийн солилцоог улам гүнзгийрүүлж байгааг тэмдэглэжээ. Мөн Москва, Бээжингийн стратегийн түншлэл нь дэлхийн тавцанд гол тогтворжуулагч хүчин зүйл болж байгааг дурдсан байна. Мөн ийнхүү мэдэгдэхдээ энэхүү холбоо нь ямар нэгэн гуравдагч улсын эсрэг чиглээгүй, харин дэлхий дахинд энх тайван, бүх нийтийн цэцэглэлт, хөгжлийг цогцлоох зорилготой гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.
Путин түүнчлэн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих журмыг нэвтрүүлж, аялал жуулчлал, хүмүүнлэгийн харилцааг хөнгөвчлөх бодлогыг аль аль улс орон дэмжиж байгааг сайшаасан байна.
Түүнчлэн Путин Хятадын удирдагчийг өөрийн дотны анд нөхөр гэж нэрлэн, Ши Жиньпиний хоёр улсын урт хугацааны стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гаргаж байгаа хүчин чармайлт, тууштай байдлыг өндрөөр үнэлж, гүнээ талархаж байгаагаа видео илгээлтээрээ дамжуулан илэрхийлжээ.
Орос улс Хятадын ард түмний эртнээс улбаатай түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ололт амжилтыг маш их хүндэтгэдэг,хоёр орны ард түмнийг улам ойртуулан нягтруулах сонирхолтой байгааг онцолжээ.