Гадаад мэдээ

КАТАР, ЭМИРАТЫН ТАЛУУД АНУ-ААС ИРАНЫ ЭСРЭГ ХИЙХ ЦОХИЛТОО ХОЙШЛУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА

КАТАР, ЭМИРАТЫН ТАЛУУД АНУ-ААС ИРАНЫ ЭСРЭГ ХИЙХ ЦОХИЛТОО ХОЙШЛУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Араб, Катар болон Арабын Нэгдсэн Эмират улсын зүгээс Вашингтоныг Ираны эсрэг хийхээр төлөвлөж байгаа цохилт дайралтаа 2-3 хоногоор хойшлуулахыг хүсч хандсан гэж мэдэгджээ.
Цагаан ордны тэргүүн Ойрхи Дорнод, Персийн булангийн орнуудын хүсэлтээр Ираны эсрэг төлөвлөж байсан томоохон хэмжээний цэргийн цохилтоо түр хойшлуулсан талаараа мэдэгджээ.
Булангийн орнуудын удирдагчид Ираны талтай "маш нухацтай дайн зогсоох яриа хэлэлцээ" хийж, тохиролцоонд хүрэх ойрхон байгаа учраас буулт хийхийг Вашингтоны эрх баригчдаас хүссэн байна.
Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг булангийн орнууд ийнхүү идэвхтэй зуучлал хийж байгаа нь Иран болон АНУ-Израилийн мөргөлдөөн даамжирвал өөрсдийнх нь нутаг дэвсгэр, дэд бүтэц өртөж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбоотой юм.