Гадаад мэдээ

ОРОСЫН ИРГЭД ДЭЛХИЙН 80 ГАРУЙ УЛС ОРОНД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЭРХТЭЙ

ОРОСЫН ИРГЭД ДЭЛХИЙН 80 ГАРУЙ УЛС ОРОНД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЭРХТЭЙ
Оросын иргэд дэлхийн 80 гаруй улс оронд визгүй зорчих боломжтой. Мөн түүнчлэн Египет, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг 38 улс оронд визийн хялбаршуулсан журмаар нэвтрэх эрхтэй болжээ. Энэ талаар Оросын Холбооны Зөвлөлийн Олон улсын харилцааны нэгдүгээр орлогч дарга Елена Перминова мэдэгджээ.
Оросын иргэдийн хувьд зуны амралт, аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө Бразил, Вьетнам, Марокко, Турк, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират болон ТУХН болон ЕвроАийн Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд руу визгүй зорчих боломжтой болжээ.