Тавдугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвд цэвэр, бохирын шугам тавьж байсан 36-50 насны гурван эрэгтэй осолд өртөж амиа алдсан байна. Тодруулбал, шугамын шороо тэгшилж байх үед нуранги болж шороонд дарагдан амь насаа алджээ. Хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэв.