НЗДТГ-ын нэр бүхий хэвлэл мэдээллийн ажилтныг нөхрийн хамт саатуулсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар тодруулахад , НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харьцах хэлтсийн ажилтан С-ээс хууль хяналтын байгууллага мэдээлэл авч эхэлсэн. Одоогоор түүнийг цагдан хориогүй бөгөөд хэргийн үйл баримт, зохион байгуулалт болон санхүүгийн эх үүсвэрийг тодруулахаар байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Харин хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад саатуулагдсан иргэн М гэгч нь Засгийн газрын эсрэг гүтгэлгийн чанартай мэдээллүүдийг олон нийтийн сүлжээнд тарааж байсан гэдгээ хүлээж мэдүүлэг өгөөд байгаа юм байна.