Нэр бүхий эрүүл мэндийн үндэсний төвийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Б нь .албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрсний дараах тасгийн төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн 785 иргэнээс хураамж хэлбэрээр ₮44.2 сая төвлөрүүлсэн. Улмаар ₮11.4 саяыг Төрийн сан дахь дансанд төвлөрүүлж, ₮10.2 саяыг нь тасгийн өрөөнүүдийг тохижуулах болон байгууллагын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн ₮22.4 саяыг нь хувийн хэрэгцээндээ зарцуулжээ. Шүүхээс Ц.Б-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, ₮8 саяар торгох ял оногдуулж, ₮12.6 саяыг тухайн эрүүл мэндийн үндэсний төвд олгохоор шийдвэрлэсэн байна.