Нийгэм

ЭНЭ БЯМБА ГАРАГТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН 55 ЧИГЛЭЛИЙН МАРШРУТАД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

ЭНЭ БЯМБА ГАРАГТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН 55 ЧИГЛЭЛИЙН МАРШРУТАД ӨӨРЧЛӨЛТ ОРНО
2026 оны тавдугаар сарын 23-нд буюу бямба гарагт "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт болно. Энэ өдөр автомашингүй өдөр тохиож байгаа тул нийслэлд тодорхой бүсчлэлд 06:00-18:00 цагийн хооронд зам хаах юм.
Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрут өөрчлөгдөх бөгөөд авто замын хөдөлгөөн 18:00 цагт нээгдсэнээр нийтийн тээврийн хэрэгслүүд үндсэн маршрутаараа явна.
Энэ үеэр нийтийн тээврийн таван чиглэл бүрэн зогсох аж.
Тодруулбал:
  • Ч:63
  • Ч:71
  • Ч:71А
  • Ч:84
  • Ч:78 үйлчилгээнд явахгүй.
Хаагдаж байгаа гудамж, замтай холбоотойгоор бусад тээврийн хэрэгсэл явах замуудын ачаалал нэмэгдэх тул иргэд та бүхэн цаг хугацаагаа төлөвлөж зорчихыг НТБГ-аас зөвлөлөө.