Замын-Үүд дэх Гаалийн газрын "Дардан" гаалийн хяналтын бүсэд их хэмжээний өндөг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус өдөр гаалийн байгууллагад барааг мэдүүлсэн “Буман хаус” ХХК-ний 33 нэр төрлийн бараанд гаалийн хяналт, шалгалт хийх явцад 100 гаруй хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг илэрсэн байна. Тэгвэл Монгол Улс өндөгний хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг дотоодоос хангах боломжтой. Үлдсэн хувийг тодорхой хязгаартайгаар импортлох зохицуулалт хийгдсэн байдаг.
Гадаад улсаас импортоор авах өндөгний хэмжээг сар бүр 9.0 сая ширхэг байхаар тогтоосон. Үүний 8.0 сая ширхэг нь "Алтанбулаг" боомтоор, 1.0 сая ширхэг нь баруун бүсийн хилийн боомтоор импортлогохоор зохицуулалттай аж.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т "Тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх гэсэн хуулийн заалтын дагуу импортлохоос өмнө эрсдлийн үнэлгээ хийлгэн, Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авсан байх шаардлагатай" гэж заасан байдаг. Одоогийн байдлаар БНХАУ-с өндөг импортлох эрсдлийн үнэлгээ хийгдсэн аж ахуйн нэгж байхгүй гэдгийг албаныхан хэлж байна.