Өвөрхангай аймгийн найман гайхамшгийн нэг Улаан цутгалангийн хүрхрээ “амь тасарсан” тухай мэдээллийг Усны газрын дарга З.Батбаяр өөрийн цахим хаягтаа оруулжээ.
Тэрбээр "Улаан цутгалан усгүй 10-аад хонож байна гэнэ. Хаврын гачиг урсацын үед гол тасрах нь ховор болов ч ажиглагддаг үзэгдэл. Гэвч энэ жил зуны эхэн сар гараад байхад энд тэнд голууд маань тасарч шургах нь арай л оройтсон мэт санагдах. Манай гидрологичид санал бодлоо илэрхийлж судалгааны дүн байвал танилцуулна биз ээ.
Уур амьсгалын өөрчлөлт, усны зүй бус ашиглалт, хуурайшилт гээд олон шалтгаантай ч гэсэн энэ аюултай үзэгдлийн учир шалтгааныг тодорхойлж оройтоогүй байгаа дээр нь арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна" хэмээн мэдээлэл оруулжээ.