Нийгэм

ОРОН СУУЦНЫ ТОГЛООМЫН БОЛОН СПОРТ ТАЛБАЙГ 22 ЦАГААС ХОЙШ АЖИЛУУЛБАЛ ТОРГОНО

ОРОН СУУЦНЫ ТОГЛООМЫН БОЛОН СПОРТ ТАЛБАЙГ 22 ЦАГААС ХОЙШ АЖИЛУУЛБАЛ ТОРГОНО
Сууц өмчлөгчдийн холбооны орчны газарт байрлах хүүхдийн тоглоомын талбай болон спорт талбайн үйл ажиллагааг 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх тал дээр анхааран цагийн хуваарь байрлуулан хяналт тавин ажиллахыг анхаарууллаа. Энэ талаар орон сууцны хороолол хотхоны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх тал дээр оршин суугч иргэн, хүүхэд багачуудад зөрчлийн хуулийн 5.5-р зүйлийн 1 дэх хэсэг "нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж тайлбарлан мэдээлэх ажлыг зохион байгуулан, хяналт тавин ажиллана уу хэмээн мсөх-ноос мэдээллээ.