Нийгэм

ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Харин манай улсад 2012 оноос Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг тэмдэглэж байна. 
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа нь 1948 онд Араб-Израилийн дайны дараа, талуудын хоорондын гал зогсоох хэлэлцээрийг хянах зорилгоор Ойрхи Дорнодод цэргийн ажиглагч илгээснээр албан ёсоор эхэлж, дэлхийн 70 гаруй тусгай ажиллагаа явуулаад байгаа. 
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах 9 ажиллагаанд одоогоор 590 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн 80 орчим нь эмэгтэй ажээ. 
Монгол Улс 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2 офицероо илгээснээс хойш 24 жилийн хугацаанд давхардсан тоогоор цэргийн 23 мянга гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэснээс 1300-аад эмэгтэй юм. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцдог 120 гаруй орноос сүүлийн жилүүдэд ТОП-20 дотор эрэмбэлэгддэг билээ.
Зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож, энхийн хэлэлцээр хийх нөхцөл бүрдүүлэхэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлэн 1988 онд Нобелийн Энхтайвны шагналыг НҮБ-ын Энхийг сахиулах хүчин (United Nations Peacekeeping Forces)-д олгосон ажээ.