Нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 10-наас эхлэн хатуу хөл хорио тогтоож байна

Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 10-наас эхлэн хатуу хөл хорио тогтоож байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлыг даван туулах цорын ганц арга зам бол дархлаажуулалт. 553 мянган иргэнийг вакцинжуулаад байна. Ерөнхийдөө вакцинжуулалт 30 хувь руу орж байна. Засгийн газар өөрийн бүхий л хүч боломжоо дайчлан ажиллаж байна. Азидаа дархлаажуулалтаараа дээгүүрт орж байна. 4,5 дугаар сарыг вакцинжуулалтын сар болгосон. Вакцинжуулалтын хэлэлцээр дуусаж, одоо татаж авах цаг хугацааны асуудал байна. Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа. Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон 15 хоногийн хатуу хөл хорио тогтоож байна.