Энтертайнмент

Аав нь охиныхоо үсэнд чагнах төхөөрөмж байрлуулж , Багшийнх нь аймшигт үйлдлийг бичиж авчээ

Аав нь охиныхоо үсэнд чагнах төхөөрөмж байрлуулж , Багшийнх нь аймшигт үйлдлийг бичиж авчээ
Флоридагийн Спринг Хилл хотын оршин суугч Томас Валерио Пайн-Гров бяцхан охиныхоо дуу хууртай хөгжилтэй зан нь дуугүй чимээгүй байдлаар солигдсонд нь санаа зовж эхэлжээ. Тэрээр охиныхоо цэцэрлэгт огт явахыг хүсэхгүй байгаа талаар бага сургуулийн ажилчдад гомдолсон байна. Гэвч бага сургуулийн талаас ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд үүнийг байдаг л нэг хэвийн үзэгдэл, охинд дасах хугацаа хэрэгтэй гэж хэлжээ. Гэвч охины байдал өдөр ирэх бүр дордсон тул Томас охиныхоо үсэнд жижиг микрофон суулгаж хичээлд нь явуулжээ.



Бичлэгт багш 6 цагийг турш цэцэрлэгийн хүүхдүүдрүү хашхирч бухимдаж тэдэнтэй доромжилсон маягтай харьцаж байсан байна. 

Багш:  ‘Ярихаа боль! Амьдралдаа ганц ч удаа болов ярихаа боль!”

Багшийн хашхирах нь охиных нь хичээлд явах хүсэл тэмүүллийг үгүй хийсэн ба охин өдөр бүр хичээлдээ орохоос айдаг болсон гэж Томас хэлэв. 
Томас бичлэгийг сургуулийн захиралд хүргэж өгөхөд тэр сонсохоос татгалзжээ. Захирал сургуулийн ажилтнуудын талаар нууцаар олж авсан бичлэгийг сонсох ёсгүй гэсэн сургуулийн бодлогыг иш татав. 

Сургуулийн удирдлага: мөрдөн байцаалтын ажиллагаагаа дуусаж, манай сургуулийн удирдах зөвлөлийн бодлого, журмын дагуу багшид шийтгэл ногдуулсан мөн захирал охины  эцэг эхтэйгээ олон удаа холбогдсон бөгөөд хүүхдийн багшийг солих хэд хэдэн шийдлийг санал болгосон хэмээжээ. 

Гэвч Томасд уг шийдвэр нь хангалтгүй байсан бөгөөд өөр хүүхдүүд уг багшийн хэрцгийлэлд өртөх вий гэснээс санаа зовж байлаа. Тэрээр охиныхоо багшийн багшлах эрхийг хасуулахын тулд олон эцэг эхтэй нийлэн гарын үсэг цуглуулж, сургуулийн албанд илтгэсэн боловч сургууль үүнийг төдий чинээ авч хэлэлцээгүй  байна.