Энтертайнмент

Монголын Улс Төрчдийн Пентхаус

Монголын Улс Төрчдийн Пентхаус
Хотын төв хэсэг, Гачууртад голчлон төвлөрсөн өндөр зэрэглэлийн байр сууцнууд, туул голын хөвөө, хойшоо Санзай гэх мэт дээд зэрэглэлийн гэж тодотгож болохуйц байр сууцууд нийслэлд 6000 гаруй гэсэн албан бус баримт байдаг. Эдгээр өндөр зэрэглэлийн хаус сууцуудад хэдэн зуу дахин их хэмжээний хөрөнгө мөнгөтэй гэж тодотгож болохуйц улстөр, бизнесийн салбарын томчууд амьдран сууцгаадаг. Одоо бүгдээрээ олонд танигдсан нэр бүхий улстөрчдийн гэр сууцуудыг нь хамтдаа үзэж сонирхоцгооё.

УИХ-ын гишүүн, гавьяат хуульч, хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг удаа дараа хашиж байсан Ц.Нямдоржийн эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг. Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо түрээсийн байранд амьдардаг хэмээн мэдэгдэж байсан бөгөөд түүний Хан-Уул дүүргийн нутаг дахь "Bella Vista" хотхонд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь удаа дараа шалгагдаж байсан билээ.

                                      

 


Х.Баттулгын гэргий Анжелика Даваин орос тэргүүн хатагтай маань дөрвөн хүү төрүүлсэн, ааш зан сайтайн дээр орсон гарсандаа мэндтэй устай явдаг нэгэн гэлцдэг. Х.Баттулга гэргийдээ Баянгол зочид буудалд итали тоноглол бүхий гал тогоог зориулан хийлгэн өгчээ. Анжелика маань үе үе ойр дотны хүмүүсээ Баянгол дахь тансаг гал тогоондоо дуудан, гарынхаа хоолоор дайлдаг сурагтай. Тэрээр Монголд ирэхээрээ Жаргалан хотхонд Филиппин гэрийн үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилтнуудаараа хүрээлүүлэн өнөр олуулаа байдаг. Одоо тэргүүн хатагтай маань  Сингапурын баячуудын хороололд хөвгүүд, үйлчлэгчийнхээ хамтаар амьдардаг гэнэ шүү. Энэ тансаг байрыг 16 жилийн өмнө Х.Баттулга 17 чингэлэг спиртын хэрэгт хутгалдаж явах үедээ авсан ч гэх яриа бий.

            


 

Сү Батболд нэрээрээ алдар цуутай эрхэм маань“Green Villa” хотхонд хэд хэдэн аппартменттай ба тэрээр их тэнгэрийн амандах сууцандаа очих тун их дуртай гэнэ.
Чуулган, байнгын хорооны хуралдаанд суудаггүй, ажил таслалтаараа бусдыгаа тэргүүлсээр ирсэн УИХ-ын гишүүн  Б.Наранхүү, нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарынх ч “Green Villa” хотхонд амьдардаг.

                         



Монголын улс төрчдөөс мөнгө хүүлэгчдэд хамгийн их үйлчилсэн хүн гэгддэг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж маань “Japan town” хотхонд аппартменттай 
мөн их тэнгэрийн аманд хаустай ба хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй. 

                      


Цагтаа хууль баталж, УИХ-ын гишүүнээр ажиллаж явсан Э.Бат-Үүл дарга маань их тэнгэрийн аманд их л тансаг орд харштай. Түүнчлэн Н.Алтанхуяг, Л.Болд нар cанзай, их тэнгэрийн аманд томоо гэгчийн хаустай гэж байгаа. Ер нь их тэнгэрийн ам, нүхт, сайнзайд хаусгүй бол бараг л улстөрчид тооцогддоггүй гэх яриа хүртэл гараад амжсан байналээ. Нөгөө хүннү малл орж үзээгүй бол хүн биш гэдэгтэй агаар нэг болой.  

                           

 

С.Бямбацогт нүхтэд өөрийн “Ньюпрогресс” компани хотхон бариулсан ба түүндээ амьдардаг. Р.Буд , Д.Загджав Ө.Энхтүвшин нүхтэд томоохон хаустай. Мөн ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нүхтэд хаус, удирдлагын академийн хойно орон сууцтайн дээр АНУ-д хэд хэдэн хаустай.
   
                                        

Та бүхэн ерөнхийдөө Зайсан, Нүхт, Гачууртын өнцөг булан тохой бүр нь хөрөнгөлөг улс төрчдийн орд харш, тансаг сууцуудаар дүүрсэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй гадарлаж байгаа болов уу.