Нийгэм

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р ангиас урьд шөнө 2 цэрэг зэвсэглэн оргосон байна

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р ангиас урьд шөнө 2 цэрэг зэвсэглэн оргосон байна
Тус ангид Ховд аймгийн Чандмань сумаас татагдсан 19 настай Х, Орхон аймаг Баян-Өндөр сумаас татагдсан 19 настай М нар  харуулын  дарга Г-г   АКМ маркийн галт зэвсгээр 3 удаа буудаж амь насыг нь хохироожээ. Тэдгээр оргодол цэргүүд өөрсдийн манаж байсан 4-р заставын бүх холбоог тасалж хэл дуулгах боломжгүй болгосны улмаас төв анги уг хэргийг гарсанаас  3 цагийн дараа мэдсэн байна. Энэ хугацаанд хэрэг үйлдэгчид энгийн иргэний мотоциклийг айлган сүрдүүлж дээрэмдээ зугтсан байна. Цагдаагийн албан хаагчид уг этгээдүүдийг мөрдөж энгийн иргэнийг хохироолгүйгээр баривчилахаар ажиллаж байна