Гадаад мэдээ

ОЙРХ ДОРНОДОД ХЯМРАЛ ХУРЦДАЖ, ИРАН УЛС ОРМУЗЫН ХООЛОЙГ ДАХИН БҮРЭН ХААЛАА

ОЙРХ ДОРНОДОД ХЯМРАЛ ХУРЦДАЖ, ИРАН УЛС ОРМУЗЫН ХООЛОЙГ ДАХИН БҮРЭН ХААЛАА
Дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал гарцуудын нэг болох Ормузын хоолойг Иран дахин бүрэн хаасан хэвээр үлдээхээ мэдэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Reuters агентлагийн мэдээлснээр Ираны төрийн ойрын эх сурвалж болох Tasnim агентлаг Тегеран АНУ-тай хийж байсан шууд бус харилцаа, хэлэлцээгээ зогсоож, шаардлагатай тохиолдолд Ормузын хоолой болон Баб-эль-Мандебийн хоолойн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах байр сууриа хадгалж байгааг онцолсон байна. Мөн Ираны эрх баригчид Израилийн цэргийн ажиллагаатай холбоотойгоор бүс нутгийн нөхцөл байдал хурцадсан хэвээр байгаа бөгөөд мөргөлдөөн үргэлжилбэл гал зогсоох аливаа тохиролцоо хүчингүй болно гэж анхааруулжээ.Ормузын хоолой нь дэлхийн далайн замаар тээвэрлэгддэг газрын тосны томоохон хэсэг дамжин өнгөрдөг стратегийн чухал гарц юм. Ираны шийдвэрийн дараа олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсөж, эрчим хүчний нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэн талаар шинжээчид анхааруулж байна. НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын мэдээлснээр Ормузын хоолой дахь навигацийн хязгаарлалт үргэлжилж байгаа бөгөөд бүс нутагт олон мянган усан онгоцны ажилтан саатсан хэвээр байна. Далайн тээврийн компаниуд аюулгүй ажиллагааны тодорхой баталгаа гарах хүртэл хэвийн хөдөлгөөн сэргээх боломжгүй гэж үзэж байгаа аж.