Урлаг спорт

МУГЖ Д.АЛТАНХУЯГИЙГ УДБЭТ-ЫН ЗАХИРЛААР БУЦААН ТОМИЛЛОО

МУГЖ Д.АЛТАНХУЯГИЙГ УДБЭТ-ЫН ЗАХИРЛААР БУЦААН ТОМИЛЛОО
Өмнө нь МУГЖ Д.Алтанхуяг 2024 оны аравдугаар сард тухайн үеийн Соёлын сайд Ч.Номингийн Б/15 тоот тушаалаар УДБЭТ-ын захирлаар сонгогдон ажиллаж байсан билээ. Гэвч удалгүй тухайн үеийн Соёлын сайд Ч.Ундрамын үед "энэхүү томилгоо хууль бус байсан" гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм.МУГЖ Д.Алтанхуяг энэхүү шийдвэртэй эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэн, хуулийн байгууллагат хандахаа илэрхийлж байсан бол өнөөдөр ийнхүү УДБЭТ-ын захирлаар буцаан томилогдлоо.Тэрээр Монголын балетын урлагийн "шинэ мянганынхны гол төлөөлөл" төдийгүй дэлхийн шилдэг найман бүжигчний нэгээр нэрлэгдэж байсан манай улсын шилдэг уран бүтээлчдийн нэг билээ.