Улс төр

ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
          УИХ-ын дарга С.Бямбацогтод Сангийн сайд З.Мэндсайхан “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл нь гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэсэн хоёр стратегийн төслийн санхүүжилтийг төсвийн хязгаараас шалтгаалан саатуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой. Төсөлд эдгээр хоёр төслийн гадаад зээлийн санхүүжилтийн зардлыг Улсын төсвийн нийт зарлага, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын дээд хэмжээнээс давуулан тооцох боломжийг тусгажээ. Мөн Засгийн газар хуулийн хэрэгжилт, төслийн санхүүжилт, ашиглалтын мэдээллийг УИХ болон олон нийтэд тогтмол, ил тод тайлагнах зохицуулалт багтсан байна.