Гадаад мэдээ

ЦАГААН ОРДОН ИРАНЫ ЭСРЭГ ДАХИН ЗАНАЛХИЙЛЖЭЭ

ЦАГААН ОРДОН ИРАНЫ ЭСРЭГ ДАХИН ЗАНАЛХИЙЛЖЭЭ
Цагаан ордон Иранд тавьсан шаардлагын хугацаа дуусахаас өмнө Вашингтонтой тохиролцоонд хүрэхгүй бол чулуун зэвсгийн үе рүү нь буцаана гэсэн сүрдүүлгээ дахин  давтлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны шинэ эрх баригчдаас яаралтай хариу нэхэж, үйл хөдлөл шаардан үгүй бол энэ улсын дэд бүтэц, зам гүүр, цахилгаан станцуудыг устган, улс орныг нь “чулуун зэвсгийн үе рүү” буцаах болно гэж сүрдүүлсэн юм.
Дональд Трамп Ираны талд Америктай зөвшилцөхөд өгсөн 48 цагийн хугацаагаа дахин нэг хоногоор сунгаж, түүний тавьсан тулган шаардлагыг биелүүлэхгүй бол дайралтаа эхлүүлэхээр сүрдүүлж байгаа юм.