Нийгэм

“АВЛИГЫН ЭСРЭГ СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ

“АВЛИГЫН ЭСРЭГ СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс “Зорчигч тээвэр хоёр” компанитай хамтран шударга ёсыг хөдөлмөрийн харилцаанд төлөвшүүлэх зорилгоор “Авлигын эсрэг соёлыг түгээе” аяныг эхлүүллээ. Аяны нээлтийн үеэр “Ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж, нийтийн тээврийн салбар дахь авлигын эрсдэл, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл солилцлоо. Аян 5 дугаар сарын 29 хүртэл үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь багийн тэмцээн зохион байгуулж, үр дүнг нэгтгэн дүгнэхээр болжээ.