Урлаг спорт

АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ УУЛЗАВ

АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ УУЛЗАВ
Энэ удаагийн Азийн наадамд Монгол Улсаас 298 тамирчин спортын 31 төрөлд өрсөлдөж байна. Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын шигшээ багийн тамирчидтай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын шигшээ багийн тамирчидтай уулзлаа. Дугуйчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагалжээ. Монголын тамирчид бөх, тулааны спортоос гадна дугуй, цахим спорт зэрэг төрлөөр өрсөлдөж байна. Засгийн газраас 2027 оны төсөвт спортын салбарын ажилтнуудын цалинг хамгийн багадаа 2 сая төгрөгт хүргэхээр тусгажээ. Мөн үндэсний шигшээ багийн тамирчдыг Олимп, Паралимпын наадамд амжилт гаргахад шаардлагатай төсвийг гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.