Нийгэм

Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ чиглэлийн орох гарах хөдөлгөөнийг хаалаа.

Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ  чиглэлийн орох гарах хөдөлгөөнийг хаалаа.
Улсын онцгой комиссоос  Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ  чиглэлийн орох гарах хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг гаргалаа.  Шийдвэр өнөөдрийн 21 цагаас  эхлэн хэрэгжиж,  4-р сарын 25-ны 6 цаг хүртэл  үргэлжилнэ. Энэ хугацаанд  хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл,  төмөр замын  хөдөлгөөнийг түр  зогсоож байна.  Транзит тээвэр буюу ачаа тээврийн жолоочоос Ковид 19 титэмт вирусний халдвар илэрсэнтэй холбоотой  ийнхүү урьдчилан сэргийлэх зорилгоор  уг арга хэмжээ авч байгаа юм байна.