Нийгэм

Тусгаарлалтад байсан тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрлээ.

Тусгаарлалтад байсан тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрлээ.
Манай улсад халдварын 34 дэх тохиолдол бүртгэгдсэн  байна.   Алтанбулаг боомтоор энэ сарын 18-нд эхнэрийнхээ хамтаар ирсэн жолоочоос  вирус илэрчээ. Жолоочийг ирсэн даруйд нь зочид буудалд тусгаарлаж, хяналтад авчээ. Энэ тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн, түүний ойрын харьцагч болох эхнэрийн биеийн байдал сайн, шинж тэмдэг илрээгүй гэж ХӨСҮТ- өөс  мэдээллээ.
 Харин  “Интермэд” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай эмэгтэйгээс   баталгаажуулах зорилгоор дахин сорьц авч шинжлэхэд халдвар аваагүй нь батлагджээ. Тухайн иргэнтэй хамт байсан гурван иргэний шинжилгээ хариу “сөрөг  буюу халдваргүй” гэж гарсаныг    албаныхан баталлаа.