Гадаад мэдээ

АНУ-д амь үрэгдэгсдийн тоо 50,000-аас даваад байна.

АНУ-д амь үрэгдэгсдийн тоо 50,000-аас даваад байна.
АНУ-д сүүлийн 24 цагийн дотор 3000 гаруй хүн нас барсан бөгөөд одоо тус улсын хэмжээнд 870,000 гаруй коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.
Дэлхийд хүн амын хохиролын тоо хамгийн их гарч байгаа тус улсад зарим мужуудад тухайлбал Жоржиа, Аляска, Оклахома мужуудад баасан гарагт үсний салонууд, боулингийн танхимууд болон бусад бизнесүүд нээгдэж байгаад цагаан ордноос буруушааж байгаагаа иоэрхийллээ.
Даваа гарагт Жоржиа муж улсын хоолны газрууд, театруудыг дахин нээхийг зөвшөөрсөн байна.  Энэ шийдвэртэй АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр 
"Би Жоржиа мужийн ард түмэн аюулгүй байхыг хүсч байна" гээд . "Би  эдгээр мужуудад коронавирусын өвчлөл ихсэхийг хүсэхгүй байна. Эдгээр мужууд бидний зааврыг дагахгүй байгааг эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдсэн байна .
Ноён Кемп ноён Трампын шүүмжлэлийн дараа хоолны газруудын ариун цэврийн болон нийгмийн зөрчлийн зарим шаардлагыг чангатгасан байна.