Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн олон мусульман хүн амтай Индонез улс Рамадан сарын хугацаанд томоохон хотуудын хот хоорондын тээврийг зогсоолоо.

Дэлхийн хамгийн олон мусульман хүн амтай Индонез улс Рамадан сарын хугацаанд томоохон хотуудын хот хоорондын тээврийг зогсоолоо.
Индонез улс нь дэлхийн хамгийн олон мусульман хүн амтай улс. Жил бүр олон арван сая хүмүүс Рамадан сарын төгсгөлийг гэр бүл, хайртай хүмүүстэйгээ тэмдэглэхээр нэг дор цугалдаг уламжлалтай аж.
Одоогоор тус  улсад  коронавирусын халдварын тоо хурдацтай нэмэгдэж байгаа тул  засгийн газраас коронавирусын дэгдэлт улам нэмэгдэхээс сэргийлж зарим арга хэмжээг авч эхлээд байна.
Өвчин цаашид тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд баасан гаригаас тавдугаар сарын 31-ний хооронд томоохон хотуудын хооронд нийтийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглож уг журмыг хэрэгжүүлэх зорилгоор хэдэн арван мянган цэргүүдийг хяналтын цэгүүдэд байршуулжээ.
"Улаан бүс" гэгддэг Ковид-19-ын халдвар өндөр байгаа томоохон хотуудад хувийн тээврийн хэрэгсэл, мотоциклиор зорчихыг мөн хоригложээ.  Индонези улсад 8,211 коронавирусын тохиолдол бүртгэгдэж, 689 хүн нас баржээ гэж засгийн газар нь мэдээлээд байгаа.
Индонезийн Засгийн газраас Рамадан сартай холбоотой хүн амдаа гэртээ мацаг барих мөргөлөө хийхийг зөвлөж байгаа ч сүмүүдийн үйл ажиллагааг хязгаарлаагүй байгаа юм.