Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл, шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан.
Дээрх хуулийн өөрчлөлтөөр эрх бүхий албан тушаалтнаас зарим төрлийн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд сайн дураар төлсөн бол 50 хувиар хөнгөрүүлэхээр хуульчилсан.
Мөн торгох шийтгэл оногдуулсан талаарх шийдвэрийн мэдээллийг хүн, хуулийн этгээдэд мэдэгдсэн үеэс сайн дураар төлөөгүй тохиолдолд сар бүр 10 хувиар, нийт 5 сарын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэн тооцдог.
Дээрх 5 сарын хугацаанд торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах эрхийг, автотээврийн асуудал эрхэлсэн байгууллагаас тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг тус тус хязгаарлах арга хэмжээг авахаар хуульд тусгасан байдаг.
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний төлбөрийн хамт төлөөгүй бол 5 сарын хугацаа дуусмагц цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.
Дээрх эрхийг хязгаарлах арга хэмжээг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хэрэглэх хуулийн зохицуулалттай.
Түүнчлэн, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол баривчлах шийтгэлээр солих хуулийн зохицуулалттай.

Тухайлбал, тухайн иргэний торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний нийлбэр нь 450 мянган төгрөгөөс доош бол албадан гүйцэтгүүлэх хүсэлт, түүнээс дээш бол эрх бүхий албан тушаалтнаас нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналыг, хуулийн этгээдийн хувьд албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаж тус тус хүргүүлнэ.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлийг нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн хамт төлөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмын дагуу албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд санал, хүсэлт хүргүүлнэ.