Нийгэм

УГСАРМАЛ ОРОН СУУЦУУДЫГ ГАЛ ДЭМЖДЭГГҮЙ МАТЕРИАЛААР ДУЛААЛЖ, МЕТАЛ ФАСАД СУУРИЛУУЛЖ БАЙНА

УГСАРМАЛ ОРОН СУУЦУУДЫГ ГАЛ ДЭМЖДЭГГҮЙ МАТЕРИАЛААР ДУЛААЛЖ, МЕТАЛ ФАСАД СУУРИЛУУЛЖ БАЙНА
“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төсөл нь угсармал орон сууцны барилгуудыг орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй стандартын дагуу шинэчлэх, оршин суугчдын амьдрах орчныг тав тухыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой юм. Төслийг Их Британи болон ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллага /Mitigation Action Facility/, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран санхүүжүүлж байна. Дээрх ажлын хүрээнд:
Барилгын гадна ханыг гал дэмждэггүй эрдэс хөвөнгөөр дулаалж металл фасад суурилуулах
Дээврийн дулаалга, ус тусгаарлах материалыг шинэчлэх
Гадна агаарын температурт уялдуулан дулааныг автоматаар тохируулах насос дулааны тоолуур суурилуулах
Зэрэг ажил хийгдсэн. Ингэснээр дулаан алдагдлыг 40 орчим хувиар бууруулж, барилгын ашиглах хугацааг 30 жилээр уртасгана. Улаанбаатар хотын орон сууцны барилгын 30 орчим хувийг угсармал орон сууцны барилгууд эзэлдэг бөгөөд дийлэнх нь дулаан алдагдал ихтэй байдаг. Эдгээрээс 200 орчим угсармал орон сууцны барилгыг 2026-2027 онд шинэчлэхээр төлөвлөсөн.