THE HU хамтлаг 10 жилийн турш Монголын уламжлалт хөгжим, хөөмий, хархирааг рок хөгжимтэй хослуулан дэлхийд Hunnu Rock урсгалыг таниулж, сая сая хүнийг эрч хүч, омогшлоор нэгтгэж чадсан. 10 жилийн ойн тоглолтоороо дэлхийн тайзнаа цуурайтсан тэрхүү хүчийг эх орондоо авчирч, монгол түмний доторх сүлд хийморь, дотоод хүчийг сэргээхэд бэлэн боллоо. “Хархираа дор Хийморь сэргэмүй” нэртэй тоглолт 2026.08.08-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.